Энэхүү маскны сет нь арьсыг тайвшруулан, сэргээх үйлчилгээтэй.
• 1025 Dokdo Water Gel Sheet Mask (RoundLab)
Bio-cellulose буюу 20 нанометрийн диаметртэй (хүний үснээс 1000 дахин нимгэн) материалаар хийгдсэн энэхүү маск нь гурвалсан гиалуроны хүчлээр баяжуулагдсан бөгөөд арьсыг гүний чийгээр хангах үйлчилгээтэй.
• Houttuynia Cordata Modeling Pack (Onething)
Бүх төрлийн арьсанд тохиромжтой ‘Houttuynia cordata’ ургамал агуулсан энэхүү нунтаг маск нь арьсны илүүдэл себум болон үхжэсэн эд эсийг гүйцэд цэвэрлэхээс гадна арьсыг түргэн хугацаанд тайвшруулж, хоргүйжүүлэх үйлчилгээтэй.
• Solution Mask Moisture (Ilso)
Наалдамхай мэдрэмж төрүүлэхгүйгээр арьсыг чийгээр хангах эссенс ихтэй салфеткан маск.
• Soybean Nourishing Mask (Roundlab)
100% цэвэр даавуун энэхүү маск нь арьсыг гүн чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй. Энгийн, хуурай, хэт хуурай арьсанд тохиромжтой.
• Black Bean (All Natural)
Хар шошны 50%-ийн агууламжтай энэхүү маск нь үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлж, хялгасан үрчлээг багасгаж, арьсыг чангалж, толигор болгож, эрүүл байлгахад тусалдаг.
• Collagen Mask (My Real Skin)
Арьсыг маш сайн чийгшүүлж, арьсыг хөгшрөлтөөс сэргийлж, арьсны коллаген үйлдвэрлэлтийг дэмжинэ.
• Green Tea Mask (My Real Skin)
Арьсыг чийгшүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсыг тайвшруулж, нүхжилт багасгана.
• Avocado Mask (My Real Skin)
Хуурайшиж холцруутсан, дээд зэргээр цочирдсон хуурай арьсанд чийг, тэжээл өгч булбарай зөөлөн болгоно.
• Shea Butter Mask (My Real Skin)
Хуурайшсан, цочирдсон арьсанд чийг, тэжээл өгч булбарай зөөлөн болгоно.
• The Salt Bath Bomb
Арьсыг булбарай болгохоос гадна зөөлөн, сэргээсэн үнэр ялгаруулна.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.