Овьёосны үр тариаг нунтаг болгон буталж гаргаж авдаг “colloidal oatmeal” нь арьсны төрөл бүрийн загатнаа, тууралтад эерэг нөлөөтэй байдаг. Овьёосонд өөх тос, нүүрс ус, уураг, витаминууд болон минералууд агуулагдаж байдаг тул арьсыг чийгээр хангаж, бүрхүүл үүсгэн арьсны гүнээс чийг алдалтыг багасгадаг. Биед үрэвсэл үүсэх үед ялгардаг цитокинийн хэмжээг энэхүү нунтаг болгон буталсан овьёос нь бууруулдаг буюу үрэвсэл дардаг гэж судалгаанууд дээр бичигдсэн байдаг.
Монгол Жамц давс нь биеэс хорыг хөлсөөр гадагшлуулж, хөнгөн гуужуулснаар эсийн шинэчлэлтийг хурдасгадаг. Жамц давс нь биеийг эмчлэх чадамжтай кальци, кали, натри, төмөр гэх мэт нэн чухал минералуудаар баялаг юм. Харин Лаванда цэцгийн амин тос нь арьсны гадаргуу дээр чийгэн бүрхүүл үүсгэж, биеийг сайтар амрааж өгдөг.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.