TEAZEN

TEAZEN нь 40 жилийн туршлагатай эрүүл мэндийн хүнсний мэргэжилтнүүдтэй хамтран судалгаа, шинжилгээ явуулан төрөл бүрийн цайг бүтээдэг.

2019 онд анх найруулдаг Комбуча цайг бүтээсэн нь салбартаа тэргүүлэгч болсон төдийгүй 2020 он гэхэд 10 сая ширхгийг борлуулж БНСУ-ын MBN Health Brand Grand Prize болон Hit Product Award шагналуудыг тус тус авчээ.

20210525_Teazen_studio1279

Tea (цай) болон Zen (амар, амгалан) гэх хоёр үгний нийлбэрээс бүрдэх TEAZEN брэнд нь орчин үеийн завгүй амьдралтай хэн бүхэнд гүн тайвшрал, амар тайвныг бүрдүүлэх зорилготой билээ.

Брэндийн үнэт зүйлс:

  1. Passion – Хүсэл тэмүүлэл
  2. Health – Эрүүл мэнд
  3. Trust – Итгэл найдвар

Брэндийн уриа: “Эрүүл амьдрал ба аз жаргалтай, тайван мөчүүд”

티젠_인스타그램_7월2일-4
촬영이미지수정

Цайны навч тус бүрийг эрүүл ахуйн өндөр стандарт ханган цэвэр хөрсөн дээр органикаар ургуулан, орчин үеийн шинэ технологи ашиглан хурааж, цайгаа бүтээдэг тул тухайн салбартаа хамгийн чанартай, шилдэг брэндээр зүй ёсоор багтана. TEAZEN нь зөвхөн БНСУ-ын Organic, АНУ-ын USDA Organic, болон HALAL сертификаттай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг.