Amino acids

Амин хүчлүүдийг арьс арчилгаанд дангаар нь чийгшүүлэх, уян хатан болгох зорилгоор ашигладаг. Эсвэл хэд хэдэн амин хүчлүүдийг холбож пептид болгон ашигладаг. (Peptide) тайлбар харна уу.

Azulene

Алтан товч буюу Chamomile цэцэгнээс гарган авдаг цэнхэр өнгийн тосон найрлага. Эмзэгшсэн арьсыг тайвшруулах үйлчилгээтэй тул илүүдэл үсний ваксын найрлаганд түгээмэл ордог.

Bakuchiol

Ретинолыг орлох байгалийн гаралтай, зөөлөн найрлагад тооцогддог. Bakuchiol нь улайсгах, хуурайшуулах, эмзэгшүүлэх сөрөг нөлөөгүй атлаа ретинолтой адил арьсны гадаргууг толийлгох, нөсөө толбо арилгах, уян хатан чанарыг нэмэгдүүлэх ач тустай.

Barrier

Эпидермисийн хамгийн гадна талын давхаргуудыг хамтгатган ингэж нэрлэдэг бөгөөд гүний чийгийг хадгалах, арьсыг бактери болон орчны бохирдлоос хамгаалах зэрэг нэн чухал үүргүүдийг гүйцэтгэдэг арьсны “дархлаа” юм. Шүлтлэг цэвэрлэгээ, гуужуулалт ихэдсэн...

Bentonite

Энэ шингээгч шаврыг ихэвчлэн галт уулын үнсээс гаргаж авдаг. Бактерийн эсрэг эрдэс бодисоор баялаг бөгөөд нүхнээс илүүдэл тослог, бохирдлыг татаж өөртөө шингээдэг учир хар батганы эсрэг, гүн цэвэрлэх маскны найрлагад...

Benzoyl Peroxide

Үрэвсэлт батга үүсгэгч бактерийн эсрэг гуужуулагч шинжтэй эмийн бодис. Жоргүй олгогдох эмийн бүтээгдэхүүнүүдэд дээд тал нь 10%-н агууламжтай байдаг. Бензолийн хэт исэл нь арьсыг цочроох, хуурайшуулах, эмзэгшүүлэх магадлалтай хүчтэй...

Beta Glucan

Төрөл бүрийн мөөг, ургамал, замаг, мөөгөнцөр эсвэл овъёос зэргээс гаргаж авдаг полисахарид юм. Бета Глюкан нь чийгийн барьерыг сайжруулж, арьсны бактерийн эсрэг дархлааг дэмждэг. Мөн коллагены үйлвэржилт, эсийн шинэчлэлийг дэмждэг...

BHA (Beta Hydroxy Acid)

BHA нь хар батга, нүхжилт, үрэвсэлт батганы эсрэг химийн гуужуулагч бодисны бүлэг юм. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хоёр төрөл нь salycilic acid ба betain salicylate. BHA нь нүхэнд гүн нэвтэрч цэвэрлэхээс...

Bifida Ferment

Бифидa бактери нь нэгэн төрлийн пробиотик буюу бие махбодын эрүүл мэндийг дэмждэг бичил биетэн юм. Tараг, кэфир, айраг, кумис гэх мэт эсгэж гаргаж авдаг цагаан идээнд агуулагддаг аж. Ууж хэрэглэхэд...