Гэрэлтсэн, толигор арьсыг бүтээх энэхүү серум нь 10% Азелайн хүчил, 2% ниацинамид, 1% пантенол болон 0.98% эмгэн хумсны салстын агууламжтай билээ.
Азелайн хүчил нь батганаас үлдэх бор болон улаан сорви бүдгэрүүлэх чадамжтай ба нэмэлтээр ниацинамид орсон нь нүхжилтийн харагдах байдлыг багасгахын зэрэгцээ илүүдэл тослог хянана. Үүнээс гадна арьсыг чийгшүүлж, тайвшруулах зорилгоор пантенол, сентелла азиатика орцууд агуулагдсан.
Арьсны өөрийн коллаген үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх чадалтай эмгэн хумсны салст нь мөн давхар чийгшүүлнэ. Нүх сүвэнд бөглөрөл үүсгэж, арьсны гадаргууг барзгар байхаас сэргийлж, хөнгөн гуужуулах сүүн хүчил нь бага хувиар буюу 0.45%-иар агуулагдсан.
Батга гарамтгай, илүүдэл тослог ялгардаг, батганы сорвитой, улайлттай, хялгасан үрчлээтэй хэн бүхэнд зориулагдсан.
- Парабен, сульфат, хиймэл үнэртэн агуулаагүй
Ghana –
Үнэхээр гоё бүтэцтэй над шиг тослог арьстай тэгээд тослог бүтэцтэй юм хэрэглэвэл шууд л батга гардаг хүнд яг л тохирсон serum. Батганы сорви, толбоо бүдгэрүүлж арилгахыг хүсэж байгаа хүмүүс хэрэглэж үзээрэй харамсахгүй сонголт байх болно.