Арьсны чийг, тосны хэмжээг тэнцвэржүүлэх сарнайн дэлбээ нь эрт дээр үеэс гоо сайхан, хайрын бэлгэдэл болж өнөөг хүртэл хэрэглэгдсээр байгаа билээ. Сарнайн дэлбээ нь нар, агаарын бохирдол зэргээс үүдэлтэй чөлөөт радикалын хуримтлалыг саармагжуулж, арьсны эсүүдийг эрүүлжүүлэх буюу антиоксидант чадалтай юм.
Монгол Жамц давс нь биеэс хорыг хөлсөөр гадагшлуулж, хөнгөн гуужуулснаар эсийн шинэчлэлтийг хурдасгадаг. Жамц давс нь биеийг эмчлэх чадамжтай кальци, кали, натри, төмөр гэх мэт нэн чухал минералуудаар баялаг юм. Антиоксидант чадамжтай, арьсыг булбарай болгож, чийгэн бүрхүүл үүсгэх жүржийн амин тос мөн агуулагдсан.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.