Исгэсэн сентелла азиатика ханд 44%
- Сентелла азиатика /бар өвс/ ургамлын хандны идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг арьсанд илүү үр дүнтэйгээр хүргэхийн тулд 28-30 градусд 48 цагийн турш исгэсэн. Исгэн гарган авсан сентелла азиатика ургамлын ханд арьсанд илүү хурдан сайн шингэж, хурдан хугацаанд тайвшруулахад тусална.
Серамид /Ceramide NP/
- Арьсан дээр нимгэн бүрхүүл үүсгэж арьсны өөрийгөө бактериас хамгаалах, чийгээ хадгалах чадварыг нэмэгдүүлнэ.
Centellogy /Onething брэндийн патентлан гаргасан орц/
Onething брэндийн патентлан гаргасан Centellogy нь арьсыг зөөлрүүлж, коллагены үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх үр дүнтэй бар өвсний биологийн идэвхт 3 төрлийн нэгдлийг агуулсан орц юм.
- Asiaticoside: Коллаген үйлдвэрлэлтийг нэмэгдүүлснээр шарх эдгэрэх явц хурдасгадаг.
- Madecassic acid: Арьсыг нөхөн сэргээнэ.
- Acetic acid: Арьсыг чийгшүүлж, хамгаална.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.