Энэхүү тосонд агуулагдах Dalton гэдэг нь ямар хэмжээг хэлэх вэ? Dalton гэдэг нь ойролцоогоор 1.660 x 10-27 кг хэмжээтэй тэнцэх маш жижиг атом молекулын эзлэхүүн хэмжээний нэгж юм. Уг бүтээгдэхүүнд агуулагдсан 300 Dalton Collagen нь маш жижиг хэмжээтэй молекулд тооцогдох бөгөөд энэ нь арьсны гадаад давхаргыг нэвтрэн арьсанд коллаген үйлдвэрлэл идэвхтэй явагддаг дермисийн давхаргад хүрч үйлчлэх чадвартай юм.
Нэмэлт орц найрлагууд:
Hyaluronic Acid; Elastin – коллагений агууламжийг дэмжиж, улам эрчимтэй үйлчилгээ үзүүлдэг.
Elastin; Collagen – хамтдаа хөгшрөлтийн эсрэг идэвхтэй үр дүнг үзүүлэх чадвартай байдаг бөгөөд арьсны ерөнхий бүтцэд нэн чухал үүрэгтэй нэгдлүүд байдаг.
Soluble Collagen (55%) – хялгасан үрчлээг багасгаж, арьсыг илүү залуу, толигор харагдуулахад тустай.
Niacinamide – Ниацинамид буюу B3 Витамин нь арьсны нүхжилтийг багасгах, тослогжилтийг тэнцвэржүүлэх, арьсны өнгийг сэргээх гэх мэт маш олон давуу талуудыг өгдөг арьс арчилгааны ертөнцөд хамгийн их судлагдсан, ашигтай найрлага юм.
Centella Asiatica Extract – арьсыг тайвшруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй ургамлаас гаргаж авсан ханд.
Hydrolyzed Collagen (2,500 ppm) – Хөгшрөлтийн эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд антиоксидант чанартайгаас гадна давхар чийгшүүлэх үйлчилгээг үзүүлдэг.
Retinal (200 ppm) – Хөгшрөлтийн эсрэг идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан өндөр үр дүнтэй найрлага.
Бүтээгдэхүүний давуу талууд:
Жижиг молекулын хэмжээтэй тул арьсны гүнд нэвчих чадвартай,
FLEXIBLE LIPOSOME™ technology (Patent No.: 10-2022230) хэмээх патентлагдсан тусгай технологи ашигласан нь идэвхтэй нэгдлүүд арьсанд илүү гүн нэвчих боломжийг нэмэгдүүлж өгсөн.
Клиникийн тестээр коллаген үйлдвэрлэл нэмэгдэх, хялгасан үрчлээс арилах, арьсны уян хатан чанар, кератин нэмэгдэж байгаа болон арьсыг илүү гэрэлтүүлж, зөөллөж байгаа нь баталгаажсан ба ‘hypoallergenic’ буюу харшил өдөөдөггүй.
ariunaa8 –
Энэ тосыг дурлаж аваад, хэрэглэх гэж мөн ч их хичээсэн дээ. Эмзэг нүдтэй бол хэрэглээд дэмий. Угийн загатнах гээд байдаг, эмзэг нүдтэй дээрээ ретинол хэрэглэж байгаагүй надад бол таараагүй. Энэ тосыг түрхээд унтах гэхээр л нүдээ нухсаар байгаад таардаг. Уг нь гүрийгээд түрхвэл нөлөөтэй л юм шиг байгаа юм, одоо бол нэг их үрчлээгүй ч дух, амны 2 талаараа түрхээд дуусгах гэж үзэж байна.
Над шиг эмзэг нүдтэй бол харин beauty oj joseon зовхины тос зүгээр байна лээ шүү
bdmccgg –
ердийн, хуурай миний арьсанд ямар ч асуудал гараагүй. анх худалдааны зөвлөхийнх нь хэлсэний дагуу долоо хоногт 3 л хэрэглэж 1 сар дасгаж байгаад одоо бол орой арчилгаандаа байнга хэрэглэж байна. дуусгаад ч дахиад авна гэж бодож байна даа. хааяаа дундуур нь cosnori avocado eye cream хэрэглээд л, хааяа зүгээр л амраачихдаг. хэрэглэж эхэлснээс хойш нүдний доор үүссэн байсан хөхрөлт харлалт бүүр алга болсон. бас нүдний яг доор давхраа шиг л гүн үрчлээ үүсчихээд байсан маань бүр байхгүй болчихсон байна лээ. нэг анзаарсан чинь :)) эмзэг арьстай хүмүүст бол эмзэгшиж магадгүй. бүх дэлгүүрүүдээр нь тэстэр байдаг болохоор тэстэрлээд үзээрэй. бас сэтгэгдэл сайн уншиж байгаад авах их нэмэртэй шүү. фб дээр бас cloudnine хэрэглэгчдийн group байдаг. тэнд бас өөртэйгөө адилхан арьсны төрөлтэй, асуудалтай хүмүүсээс хэрэглэсэн үү ямар байсан гээд асууж байгаад авч болно. тохирохгүй юм авч мөнгө, цагаа үрэх ямар ч шалтгаангүй болсон шүү бид нар кк.
odonbayar28 (verified owner) –
Woow ene set er n bugdeeree goe taarlaa huurai arisand goe chiigshel ogood ogloo n aris goe tsairsan n medegdej bsan. ❤️❤️❤️ exactly love it
Tsendmaa –
Ретинол гэж айж байсан ч нүдний эргэн тойронд жижиг үрчлээ үүсч байсан учраас зориглож авсан. Хуурай арьстай учраас маш сайн чийгшүүлэлт хийгээд гоё тосоо байнга түрхэж байгаа, дахин худалдан авна. Хялгасан үүсч байсан үрчлээнүүд арилсан шүү 😍